logo human on Web.png

Монгол орноо сурталчлангаа орлоготой болох боломж!

 

Японд ажиллаж, амьдарч байгаа оюутан залсууст зориулж аравдугаар сарын 1-нийг хүртэл орлого олох боломжийг MONGOLIA WALKER сэтгүүлийн хамт олон олгож байгаагаа танилцуулахдаа таатай байна.

 

MONGOLIA WALKER сэтгүүл маань Япон улсын сая сая иргэдэд Монголын сайн орноо таниулах, үнэн бодит мэдээллийг эх хэл дээр нь хүргэх зорилготойгоор өмнө нь хоёр удаа хэвлэгдэн үнэгүй тараагдаж байсан билээ. Харин энэ удаа бид уншигчдын эрэлтэд тулгуурлан үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж, сэтгүүлээ анх удаа худалдаанд гаргаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Япон улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа оюутан залуустаа Монгол эх орноо сурталчлахын зэрэгцээ орлого олох боломжийг санал болгож байгааг дуулгаж байна.

 

Сэтгүүл маань наймдугаар сарын 25-наас худалдаанд албан ёсоор гарсан бөгөөд Японы зах зээлд 864 иенээр худалдаалагдаж байна. Харин та бүхэн манай сэтгүүлийг 50%-ийн хөнгөлөлттэй үнээр худалдан авч, цааш үндсэн үнээр нь борлуулах боломжтой. Тиймээс та хэдэн ширхгийг ч зарж, орлого олох боломжтой гэсэн үг.

 

Жич:

MONGOLIA WALKER сэтгүүлийн зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагаа маань манай хамт олны Япон улсад ажиллаж, амьдарсан туршлагад тулгуурласан, САЙН ҮЙЛСийн хүрээнд явуулж буй бодлого тул ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлөхгүй байхыг хичээнгүйлэн хүсье!!! Түүнчлэн энэ хөтөлбөрт япон хүн хамрагдах боломжгүй гэдгийг сануулъя.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг U.B.Tugi фэйсбүүк хаягаас авна уу.

 

Хэрэв Та шууд бидэнтэй хамтран ажиллаж, эх орноо сурталчлахад хувь нэмрээ оруулахыг хүсэж байвал дараах ЗААВАРТАЙ танилцана уу.

 

Хамтран ажиллах АЛХМУУД

 

1. Фэйсбүүк найз болох

U.B.Tugi гэсэн фэйсбүүк хаягаар найзын хүсэлт явуулах.

 

2. Захиалга

Бөөний үнээр худалдан авах боломжтой доод хэмжээ 5 ширхэг байх тул 1-4 ширхгийг 464 иенээр захиалах боломжгүй!

 

3. Шилжүүлэг

Захиалгын үнийг банкны данс руу шилжүүлсэн баримтынхаа зургийг фэйсбүүк хаягаар илгээх (Дансны дугаарыг фэйсбүүкээр авах боломжтой).

 

4. Хүргэлт

7 ба түүнээш дээш сэтгүүлийг үнэгүй хүргэж өгнө. 6 ба түүнээс цөөн сэтгүүл захиалсан тохиолдолд хүргэлтийн үнэ 350 иен байна.

 

Тооцооны талаар Таны мэдэх шаардлагатай мэдээллүүд

 

1. U.B.Tugi гэсэн фэйсбүүк хаягаар чат бичиж, сэтгүүлийн тоогоо мэдэгдэх.

 

2. Нэг ширхэг сэтгүүлийн үнэ 800 иен + 8% татвар = 864 иен гэж тооцно.

 

3.Тооцоо бодохдоо

  • 5 ш х 464 (үнэ) + 350 (хүргэлт) = 2,670 иен

  • 6 ш х 464 (үнэ) +350 (хүргэлт) = 3,164 иен

  • 7 ш х 464 (үнэ) + 0 (хүргэлт) = 3,248 иен

 

  • Нэг сэтгүүлээс 400 иенийн орлого олох боломжтой.

  • 7 ба түүнээс дээш сэтгүүлийн захиалгыг үнэгүй хүргэж өгнө.

  • 7 ширхэг сэтгүүл борлуулбал 2,800 иен

  • 10 ширхэг сэтгүүл борлуулбал 4,000 иен

  • 15 ширхэг сэтгүүл борлуулбал 6,000 иен

  • 20 ширхэг сэтгүүл борлуулбал 8,000 иен

Худалдаалагдаж байгаа сэтгүүлийн тухай: MONGOLIA WALKER

4.jpg
3.jpg
  • Facebook
  • Twitter
  • YouTube
  • Instagram