top of page
  • 執筆者の写真Admin

Киото хотыг “Дэлхийн шилдэг хот”-оор Жуулчид нэрлэжээ.

更新日:2022年2月24日


Японы нийслэл байсан эртний Киото хотыг “Дэлхийн шилдэг хот”-оор Жуулчид нэрлэжээ. Мянга гаруй жилийн турш Японы нийслэл байсан эртний Киото хот сонирхон үзэх сонин сайхан түүх, соёлын дурсгалаар нэн баян. Ялангуяа Киотогийн нэр хүнд бүхий Гион, Понто-тё дүүргүүдэд Японд цөөн таарах гейшагийн гудамж байдаг юм.


Киотод олон арван сүм хийд, түүхийн дурсгалт газрууд, зах гэх мэт сэтгэл татам үзэх зүйл ихтэй. Киото хотын баруун дүүрэг Арашиямад байрлах Сагано хулсан ой өглөө эрт, оройн бүрэнхий цагаар хамгийн үзэсгэлэнтэй. 131 метр Киото цамхгийн оройгоос та хотыг тольдон харж болно.То-жи сүм нь Японы хамгийн өндөр суварга. Энэхүү 55 метр, таван давхар энэ модон суваргыг 794 онд бүтээсэн ба Киотогийн бас нэгэн үзэсгэлэнт газар юм.


Киотогийн хамгийн эртний газруудын нэг Хэйан бунхныг 1895 онд барьжээ. Киото хотын төмөр замын буудалаас Хурдан галт тэргээр Токио руу хоёр цаг, 15 минут, Осака руу 28 минут зарцуулдаг гэнэ.

モンゴルウォーカー活動における特別許可

駐日モンゴル大使館.jpg
Fuk.jpg
在新潟モンゴル国名誉領事館.jpg
在沖縄モンゴル国名誉領事館.jpg
在徳島モンゴル国名誉領事館.jpg
bottom of page