top of page

Японы засаг захиргааны хуваарь

  • 執筆者の写真: mongoliawalker
    mongoliawalker
  • 2022年3月30日
  • 読了時間: 1分

ree

Япон 47 ялгаатай нутаг, засаг захиргааны нэгж болж хуваагдана. Үүнд Токио гэсэн нэртэй 1 хот, Хоккайдо гэх 1 хязгаар , Оосака, Киото гэдэг 2 хотжсон аймаг, бусад нэр бүхий 43 энгийн аймаг багтана. Энэ түвшнээ Японоор тодоофүкэн буюу Монголоор зүгээр л аймаг гэхэд болно. Аймаг дотроо хэд хэдэн хот , хошуу болж хуваагдана. Хошууд цаашаа балгас , гацаа гээд дараална. Зарим аймаг дотроо завсрын шат үүсгэдгийг тойрог гэж бичиж болох юм. Жишээ нь: Хоккайдо дотроо 14 тойрогт хуваагддаг. Токио бол хот аймаг. «Токио хот», «Токио аймаг» гэвэл нэг л газар юм.

Газарзүйн байрлалаар нь аймгуудаа мужладаг уламжлалтай. Үүнийг Монголоор муж, эсвэл бүс гэж бичиж болно.

 
 
 

コメント


​モンゴルニュース

1/23

© 2018-2025 Mongolia Walker

bottom of page