Mongolia Walker Service support.png

Японы зах зээлд нэвтрэх боломж үйлчилгээ

go and go.PNG
 

01. Монголиа Волкер вэб сайтад мэдээллээ байршуулах

Та манай вэб сайт дээр өөрийн мэдээллээ байршуулах боломжтой. Бид танд маш хямд үнийг санал болгож байна.

 

02. Вэб сайт дээр Япон хэлтэй хуудастай болох

 Танд Япон хэлтэй вэб сайт хэрэгтэй байна уу. Японы зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ сурталчлахад вэб сайт зайлшгүй шаардлагатай болдог ба бид танд Монголиа Волкер вэб сайт дээр тусгай вэб хуудас нээж өгнө. Ингэснээр та зардлаа багасгах боломжтой.

 

03. Сошиал медиа сувгуудаар мэдээллээ цацах

 Үйл ажиллагаагаа зогсолтгүй байнга явуулахын тулд интернет орчинд байнга сурталчилгаагаа байршуулж тогтмол мэдээллээ түгээж байх шаардлага гардаг. Та манай сувгуудаар тогтмол мэдээллээ цацаж Япон хүмүүст хүргэх боломжтой.

 

04. Япон нэрийн хуудас хийлгэх

 Япон стандартын дагуу та нэрийн хуудас хийлгэх боломжтой. Японд нэрийн хуудастай холбоотой бизнесийн маш том соёл байдаг ба таны нэрийн хуудас гологдохоор гүй байх нь амжилтын эхлэл болно.

 

05. Онлайн Япон хэлний орчуулагч хөлслөх

 Танд орчуулагч хэрэг болж байна уу. Япон оронтой бизнес хийхийн тулд сайн орчуулагчтай байх шаардлагатай. 2 тал орчуулагчтайгаа сайн холбоотой байж мэдээллээ солилцвол таны ажил амжилттай байх нь гарцаагүй. Бизнесийн хамтрагч болон орчуулагчтайгаа ZOOM ашиглаад онлайнаар уулзалт хийхэд бид туслах болно.

 

06. Японд шуудан хүлээн авч явуулах

 Японы вэб сайтаас бараа бүтээгдэхүүн худалдаж авах шаардлага гарч байна уу. Аль эсвэл Япон таньдаг хүндээ бэлэг авч явуулах хэрэг гарч байна уу. Япон хүмүүс харилцаж байгаа байгуулагдаа жижигхэн хэмжээний бэлэг бэлдэж өгдөг тогтсон хэв маяг байдаг. Энэ нь цаашдын түншлэл нь бат бөх байхад тусалдаг. Ойролцоогоор 1000 еэний үнэтэй амт үзэмж сайтай хуурай идэх зүйлийг их хэрэглэдэг.  

 

07. Япон хэл дээр өнгө үзэмжтэй боршуур хийлгэх

 Нэрийн хуудасны дараа нь боршуур маш чухал байр суурийг эзэлдэг. Хэрвээ та Японд ирж байсан бол Японы боршуур нь өнгө үзэмж сайтай маш ойлгомжтой байдаг гэдгийг анзаарсан байх. Бид танд Япон хэл дээр Япон дизайнтай боршууртай болоход туслах болно.

 

08. Японы сайн чанарын цаасан боршуур хэвлүүлэх

 Та комапнийхаа боршуурыг чанартай цаасаар Японд хэвлүүлэхийг хүсвэл бид нартай холбогдоорой. Бид танд хүссэн хэмжээтэйгээр хүссэн тоогоор нь хэвлэж өгөх болно. Ингэснээр та Монголоос Японруу боршуураа авчрах шаардлагагүй болох болно.

 

09. Японы 47 мужид боршуураа түгээх

 Та компанийхаа боршуурыг Японы 47 мужид түгээж бизнесээ сурталчлахыг хүсэж байна уу. Та боршуураа Япон дахь Монгол үйлчилгээний газруудад байрлуулах боломжтой. Мөн Японы хөл хөдөлгөөн ихтэй үйлчилгээний газруудаар байрлуулах, айлуудын гэрийн постод түгээлгэх боломжтой.

 

10. Компаний танилцуулгаа дижитал сэтгүүлээр хийлгэх

 Орчин үеийн мэдээлэл түгээх нэг арга нь яах араггүй дижитал сэтгүүл болж байгаа. Та өөрийн компаний танилцуулгаа Япон хэлдээр дижитал сэтгүүл хийлгээд QR кодын нэрийн хуудас болон боршуур дээр байрлуулснаар бизнесээ маш хялбар аргаар танилцуулах боломжтой. Дижитал сэтгүүл дээрээ видёо бичлэгийг мөн байрлуулах боломжтой.

 

11. Монголиа Волкер сэтгүүлд мэдээллээ байршуулах

 Монголиа Волкер нь Японд анхны сэтгүүлээрээ танигдаж маш олон хүний хүртээл болсон билээ. Цаашдаа ч гэсэн Монголын бүхий л салбарын мэдээллийг Япон даяар түгээх зорилготой. Та манай сэтгүүлд мэдээллээ байршуулах боломжтой.

 

12. Япон компанитай холбоо тогтоох

 Та ижилхэн бизнес чиглэлтэй Япон компанитай холбоо тогтоох тухай бодож үзэж байсан уу. Магадгүй таны бизнесийг өргөжүүлэх санаа өгөх, бүр цаашлаад бизнесийн хамтрагч болох боломжтой болж ч мэднэ. Японд маш олон тооны компаниуд байдаг бөгөөд бүгд өөрсдийн үзэл бодол арга барилтай байдаг.

 

13. Япон компаниудруу цахилгаан шуудан илгээх

 Та бизнесийн сурталчилгаагаа Японы маш олон компаниудруу цахилгаан шуудан (Е-майл) илгээхийг хүсвэл бид нартай холбогдоорой. Таны хүссэн чиглэлийн аж ахуй нэгжүүдэд таны мэдээллийг хүргэх болно.

 

14. Япон компаниудруу ил захидал илгээх

 Японд ил захидал илгээх шаардлагатай бол бид танд тусална. Та бид нартай холбогдоод мэдээллээ өгөхөд л хангалттай.

 

15. Бараа бүтээгдэхүүний судалгаа хийх

 Та өөрийн бараа бүтээгдэхүүнээ Японы зах зээл дээр хир амжилт олох бол гэж бодож үзэж байсан уу. Тэгвэл бид танд таны бараа бүтээгдэхүүн дээр тулгуурлан Японы зах зээл дээрх судалгааг хийж өгөх болно. Тоо баримт статистик судалгаа бол худлаа хэлэхгүй. Судалгаа байхад та бизнестээ зориулж төвөггүй шийдвэр гаргах орчин бий болно. Япон хүмүүсээс асуулт хариултын анкет хүртэл хийлгэх боломжтой.

 

16. Японы үзэсгэлэн худалдаанд мэдээллээ байрлуулах

 Та Японы үзэсгэлэн худалдаанд оролцохыг хүсэж байна уу. Бид танд компаний танилцуулгаа  Японы үзэсгэлэн худалдаа нь дээр байрлуулах боломжийг нээж өгч байна. Зардлаа хэмнэж мэдээллээ өөрийн зорилтод хүмүүст хүргэхийг хүсвэл бид нартай холбогдоорой.

 

17. Японоос хөрөнгө оруулагч хайх

 Японы зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ гаргах, Япон хүмүүст бараа бүтээгдэхүүнээ танилцуулж борлуулах боломж хүн бүрд байгаа. Хөрөнгө оруулагч хэрэгтэй бол бид нартай холбогдоорой. Бид танд хөрөнгө оруулагч олж өгөх болно.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Та манайхтай холбоо барихыг хүсвэл дараах формыг бөглөөд илгээгээрэй.