Дуртай зүйлээ хийж Монгол орноо сурталчилцгаая

Та өөрийгөө хөгжүүлэхийн хажуугаар Монгол орноо сурталчлахыг хүсвэл манайд нэгдээрэй. Тус тусын зорилттой нийт 10 баг хоорондоо уялдаа холбоотой ажиллах тул та хүссэн багтаа орж суралцах боломжтой. Бид танд хэрэгтэй мэдээллийг өгч багийн бусад гишүүнтэй хамтарч ажиллах орчныг бүрдүүлж өгнө. Та Mongolia Walker-той хамтарснаар ажлын ярилцлага болон шинээр элсэх сургуульдаа өөрийн туршлагаа хуваалцаж, хийсэн зүйлээ үзүүлэх боломжтой болно.

 

MANAGEMENT Team

Та зохион байгуулах болон удирдах, манлайлах сонирхолтой юу?

Хүн бүр өөр өөрсдийн чадвартай бас онцлог гоо үзэсгэлэнтэй. Хамтарснаар бие биедээ байхгүй зүйлээ нөхөж, чадварлаг баг бий болдог. Харин та чадварлаг багийг чиглүүлэн удирдаж, хэрэгтэй мэдээллээр хангаж, үр бүтээлтэй ажил хийж үзэхийг хүсвэл манай багт нэгдээрэй. Бид хамтдаа олон хүнийг баярлуулж дэмжих үйл ажиллагааг зогсолтгүй хийх болно.

NEWS Team

Та шинэ мэдээ мэдээллээр өөрийгөө хэр цэнэглэдэг вэ?

Цаг тутамд маш хурдтайгаар мэдээлэл тархаж, шинэ зүйлс өдөр бүр төрөн гарч байдаг. Mongolia Walker-ийн баг тус бүр өөр өөрсдийн онцлог чадвартай. Харин мэдээ мэдээллийн судалгаа нь зөв гаргалгаа, зөв чиг хандлагыг бий болгодог. Бусад багийг Монголоо сурталчлахад хэрэгтэй мэдээ мэдээллээр хангаж, нэг баг болж ажилллахыг хүсвэл та манай багт нэгдээрэй.

EVENT Team

Та өөрт байгаа санаагаа бодитоор бий болгохыг хүсэж байна уу?

Хэрвээ та арга хэмжээ зохион байгуулах болон шинэ соргог санаагаа хэрэгжүүлэхийг хүсвэл манай багт нэгдээрэй. Япон оронд Монгол Улсаа сурталчлахад маш олон төрлийн арга хэмжээг байнга зохион байгуулах хэрэгтэй байдаг. Бид таны санааг бусад багийн тусламжтайгаар, үр дүнтэй зохион байгуулахад туслах болно.

FASHION Team

Та монгол үндэсний хувцсыг хэр сайн мэдэх вэ?

Монгол орныг сурталчлахад түүх соёл, спорт, хэл, ёс заншил, баяр наадам гээд маш олон зүйл хэрэг болдог. Харин бидний Mongolia Walker Studio маань гол төлөв монгол үндэстний хувцсаараа гоёж, зураг авалт болон бичлэг хийх болно. Монгол үндэстэн ястны түүх соёл, ёс заншил ялгаатай байдгаас хувцасны загвар, хэв маяг, чимэглэл нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Японд монгол үндэсний гоёлын хувцсаар эх орноо сурталчлан таниулахыг хүсвэл манай багт нэгдээрэй.

ENTERTAINMENT Team

Урлаг, уран бүтээлчдээр дамжуулан Монгол орныг сурталчлахад ямар хувь нэмэртэй вэ?

Гадаад оронд Монгол орноо сурталчлахад урлаг, уран бүтээлчдийн оролцоо маш чухал байр суурь эзэлдэг. Амьд хөгжим, дуу хуур бол Монголд байгаа мэт мэдрэмж төрүүлж чаддаг. Монгол орноо сурталчлах уран бүтээлчид болон хамтарч ажиллах хүсэлтэй залууст манай багийн хамт олон үргэлж нээлттэй байх болно.

 

TRAVEL Team

Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд юу хэрэгтэй вэ?

Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд гадаад улс дахь Монгол орны сурталчилгаа маш чухал байдаг. Одоогийн байдлаар Японд Монгол орны сурталчилгаа маш хангалтгүй хэвээр байгаа. Хамтдаа энэ орон зайг нөхөж, жуулчлалаар дамжуулан эх орондоо хувь нэмрээ оруулахыг хүсвэл манай багт нэгдээрэй.

 

SOCIAL MEDIA Team

Сошиал медиаг онцлогт нь тааруулж хэр сайн мэдээлэл түгээж чадах вэ?

Сошиал медианууд өөр өөрийн хэв маяг, онцлогтой. Монгол орныг сурталчлан таниулахад Японд өргөн хэрэглэгддэг сошиал медиануудыг ашиглахаас гадна тус бүр онцлогт нь тааруулж багуудын бэлдсэн мэдээллийг багийн тусламжтайгаар тараах шаардлага гардаг. Энэ нь Монголоо сурталчилахад илүү үр дүнтэй байх болно. Та орчин үеийн болон уламжлалт аргаар мэдээ мэдээлэл тараахыг хүсвэл манай багт нэгдээрэй.

CONTENTS CREATOR Team

Та зураг авалт дүрс бичлэг дээр ажиллаж үзэхийг хүсэж байна уу?

Хүн бүр өөрийн давтагдашгүй хэв маяг, харах өнцөгтэй байдаг. Энэ нь бусдад шинэ санаа болж, хийж байгаа ажил нь улам чанартай, бас сонирхолтой болоход дэмжлэг болдог. Хүний сонирхол болон мэдээ мэдээлэл асар хурдтай өөрчлөгдөж байгаа одоо үетэй хөл нийлүүлэн алхаж, сонирхолтой байдлаар Монгол орноо сурталчлахыг хүсвэл манай багт нэгдээрэй. Мэдээж сонирхсон залууст анхан шатнаас нь хэрэгтэй мэдээллийг өгч, хамтдаа хийж бүтээж, хөгжих болно.

 

MAGAZINE Team

Та Mongolia Walker сэтгүүл гэж сонссон уу?

Японд Монгол орноо танилцуулж байгаа анхны сэтгүүл бол Mongolia Walker. Бид өөрсдөө эх нутгаа хэлбэрт баригдалгүй, чөлөөт хэв маягаар сурталчлан таниулах зорилготой. Монгол, япон залуусын бүрэлдэхүүнтэй багаар ажилладаг ба Японы 47 мужид сэтгүүлээ түгээхийг зориод байна. Та манай сэтгүүлийг Амазон худалдааны сайтаас сонгон авч болно. Мөн манай сэтгүүлийн хамт олонтой нэгдэх боломжтой.

 

PRODUCT SHOP Team

Бид Монголын бараа бүтээгдэхүүнээ хэр сайн сурталчилж чадах вэ?

Япон барааны чанар болон үзэмж савалгаа, маркетинг маш сайн явагддаг. Бид Японоос суралцаж, шинэ санаа, шинэ шийдэлд тулгуурлан Япон хүний сонирхолд нийцэх бараа бүтээгдэхүүн дээр ажиллах болно. Хамтдаа шинийг сэдэхийг хүсвэл манай багт нэгдээрэй.

Color.png
  • Amazon
  • Instagram
  • Twitter
  • YouTube
  • Facebook

©2018-2021  MONGOLIA WALKER