top of page
5.jpg
Instagram Vol.04 (3).jpg

【JP/MN】天皇皇后両陛下がモンゴルを初訪問! 国賓として特別な1週間

  • 執筆者の写真: mongoliawalker
    mongoliawalker
  • 3 日前
  • 読了時間: 3分
天皇皇后両陛下がモンゴルを初訪問! 国賓として特別な1週間
天皇皇后両陛下がモンゴルを初訪問! 国賓として特別な1週間

日本の天皇陛下・徳仁(なるひと)さまと皇后・雅子さまが、モンゴルのフレルスフ大統領の招待を受けて、2025年7月6日から13日までのあいだ、国賓としてモンゴルを訪問されています。


両陛下がモンゴルを訪れるのは、これが初めて。チンギスハーン国際空港では、モンゴルの外務大臣バトツェツェグ氏、駐日モンゴル大使バヤルサイハン氏、駐モンゴル日本大使イガワハラ氏らが、丁寧にお迎えしました。


この訪問では、フレルスフ大統領との公式会談が行われ、モンゴルと日本の「友好関係」や「国民同士のつながり」について語り合い、これからの協力をさらに深めることが期待されています。


また、両陛下はモンゴル最大のお祭り「ナーダム」の開会式にも名誉ゲストとして出席されます。


今回の訪問は、モンゴルと日本が共有する「平和と民主主義の価値」に基づいたパートナーシップをさらに強化し、人と人との交流を大切にした未来への大きな一歩となります。


なお、天皇陛下は2007年、当時皇太子としてモンゴルを訪れたことがあります。そして、2019年5月1日に天皇に即位され、「令和(れいわ)時代」が始まりました。


即位後、陛下は2023年にインドネシア、2024年にイギリスを訪問されており、今回のモンゴル訪問は3回目の海外国賓訪問となります。


Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ


Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны 07 дугаар сарын 06-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.


Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нарын төлөөлөгчид угтлаа.Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй анхны төрийн айлчлал юм.


Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцана.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито болон Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочдын хувиар оролцоно.


Энэхүү төрийн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой.


Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар 2007 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд манай улсад албан ёсны айлчлал хийж байсан.


Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хаан ширээндээ заларч, мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” (Үзэсгэлэнт зохицол) он тоолол эхэлсэн. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито хаан сэнтийдээ заларснаас хойш 2023 онд Бүгд Найрамдах Индонез Улс, 2024 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилсан бөгөөд төрийн гурав дахь айлчлалаа Монгол Улсад хийж байгаа юм.


コメント


1.jpg

​モンゴルニュース

1/22

© 2018-2025 Mongolia Walker

bottom of page