“MONGOLIA WALKER BUSINESS ORGANIZATION” танилцуулга
- mongoliawalker

- 18 分前
- 読了時間: 5分

“MONGOLIA WALKER BUSINESS ORGANIZATION”
Ашгийн бус・Төрийн бус байгууллага
Японд Монголыг танилцуулна
■ Байгууллагын танилцуулга
“Mongolia Walker Business Organization” Ашгийн бус・Төрийн бус байгууллага нь Япон улсын Токио хотод албан ёсоор байгуулагдан, Монгол Улсыг Япон улсын ард иргэдэд танин мэдүүлэх, хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэх олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Бид Японы 47 муж даяар Монголын талаарх баттай, үнэн зөв мэдээллийг хүргэж, аялал жуулчлал, соёл урлаг, улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, бизнес зэрэг бүхий л салбарыг хамарсан өргөн хүрээний мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэдэг.
Манай байгууллага нь улирал тутмын “Mongolia Walker” сэтгүүлийг Япон даяар түгээж, хоёр улсын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, бодит мэдээллийн солилцоог өргөжүүлэх чухал гүүрийн үүргийг гүйцэтгэж байна. Сэтгүүл нь Монголын байгалийн өв соёл, уламжлал, залуу үеийн урлаг, хөгжим, амьдралын хэв маягийг танилцуулж, Японы уншигчдад Монголыг илүү ойрхон мэдрүүлэх зорилготой.
Үүнээс гадна бид бизнесийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд компани хоорондын холболт, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэдээлэл солилцох уулзалт, форум, танилцуулга зэрэг олон арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Ийнхүү Монгол–Японы эдийн засгийн уялдаа холбоог бэхжүүлэх, хамтын төслүүдийг дэмжих бодит ажлуудыг хэрэгжүүлж байна.
“MONGOLIA WALKER” СЭТГҮҮЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА
— ӨМНӨХ, ОДОО, ЦААШДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА —
1. ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
“Mongolia Walker” сэтгүүл нь 2018 онд Япон Улсад анх байгуулагдаж, Монгол Улсыг Японд сурталчлах зорилго бүхий анхны хоёр улсын хоорондын соёл, аялал жуулчлалын мэдээллийн хэвлэл болон үүссэн юм.
Сэтгүүлийн гол зорилго нь Монголын байгаль, түүх, соёл, аялал жуулчлал, бизнесийн талаар үнэн зөв, сонирхолтой мэдээллийг Японы уншигчдад хүргэх, хоёр улсын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чиглэж ирсэн.
2018–2020 оны хооронд “MONGOLIA WALKER FREE” болон “PREMIUM” цувралуудыг нийт 5 удаа хэвлэн гаргаж, Япон даяар олон зуун газар (ресторан, их дээд сургууль, олон улсын байгууллага, элчин сайдын яам, соёлын төвүүд)-т үнэгүй түгээж ирсэн.
Мөн Япон Улсад зохион байгуулагдсан OSAKA EXPO, JATA TOURISM EXPO, Хаврын баяр, Mongolia Fair, Street Fashion Event зэрэг олон улсын томоохон арга хэмжээнд оролцож, Монгол Улсын аялал жуулчлал, бүтээгдэхүүн, соёлын онцлогийг өргөн хүрээнд сурталчлан танилцуулж ирсэн.
Эдгээр үйл ажиллагаа нь Монгол Улсын нэр хүндийг гадаад орчинд өргөж, хоёр орны найрамдалт харилцааг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.
2. ОДООГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Өнөөдөр “Mongolia Walker” нь улирал тутам (жилд 4 удаа — 1, 4, 7, 10-р саруудад) хэвлэгддэг Японы цорын ганц Монголыг танилцуулдаг мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж өргөжөөд байна.
Сэтгүүлийг Япон даяар 200 гаруй байршилд — элчин сайдын яам, ресторан, их дээд сургууль, орон нутгийн соёлын төв, аялал жуулчлалын холбоо, хотуудын олон улсын найрамдлын байгууллагуудад тогтмол түгээж байна.
“Mongolia Walker” нь Монгол Улсын Аялал жуулчлалын яам, Худалдаа аж үйлдвэрийн танхим, JICA Монгол, Элчин сайдын яам болон бусад олон байгууллагуудтай нягт
хамтран ажилладаг.
Мөн “Mongolia Walker” вэбсайт (www.mongoliawalker.com) болон нийгмийн сүлжээний хуудсуудыг ашиглан Монгол соёл, аялал жуулчлал, эдийн засгийн талаарх шинэ мэдээллийг өдөр бүр хүргэж байна.
Үүнээс гадна тус байгууллага нь соёлын болон бизнесийн гүүр болох зорилгоор хоёр улсын компаниудын хамтын ажиллагааг зуучлах, аялал жуулчлалын урамшуулалт хөтөлбөр, форум, соёлын арга хэмжээг зохион байгуулах, хөрөнгө оруулалт болон худалдааны салбарын уулзалт, хуралд оролцох зэрэг өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж байна.
3. ЦААШДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Цаашид “Mongolia Walker” нь зөвхөн сэтгүүл бус, Монгол–Японы соёл, аялал, бизнесийн нэгдсэн платформ болох зорилготой байна.
2026 онд болох Монгол–Японы хамтын ажиллагааны арга хэмжээнүүдэд оролцож, Монгол Улсын аялал жуулчлал, бүтээгдэхүүн болон соёлын брэндийг олон улсын түвшинд сурталчлан таниулах төлөвлөгөөтэй байна.
Түүнчлэн “Mongolia Walker” гар утасны аппликейшн хөгжүүлж байгаа бөгөөд энэхүү шинэ платформоор дамжуулан Монгол ба Японы соёл, аялал, боловсрол, бизнесийн мэдээллийг нэг дороос авах боломжийг хэрэглэгчдэд олгоно.
Мөн 2025–2026 онд болох “Mongolia Day Tokyo”, “EXPO 2025 Osaka Kansai”, болон хоёр улсын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах бусад арга хэмжээнд албан ёсоор оролцож, Монгол Улсын нэр хүндийг дэлхийд сурталчлахад чиглэсэн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна
“Mongolia Walker” нь цаашид ч хоёр улсын найрамдлыг бэхжүүлж, Монголын соёл, аялал жуулчлалын салбарыг дэлхийн түвшинд гаргах үүрэгтэй мэдээллийн гол гүүр хэвээр байх болно.
MONGOLIA WALKER” БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТРАН АЖИЛЛАГЧ ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД
— Он дарааллаар ангилсан жагсаалт —
2018 он
Япон дахь Монгол Улсын Элчин сайдын яам
Соёл, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагаанд хамтран оролцож эхэлсэн.
“Хаврын баяр – наадам (анхны оролцоо)
Япон дахь Монголын хамгийн том соёлын арга хэмжээнд анхны удаа оролцсон.
JATA TOURISM EXPO (Токио)
Монголын аялал жуулчлалыг Японы зах зээлд сурталчилсан.
“MONGOLIA WALKER FREE” VOL.01 (Намар), VOL.02 (Өвөл) — анхны дугааруудыг гаргасан.
2019 он
2019.06.07 — Элчин сайдын яаманд албан ёсны айлчлал
Байгууллагын үйл ажиллагааг дэмжих хамтын ажиллагааг баталгаажуулсан.
Hiro Plaza Mongolia Fair (2019.11)
Монголын аялал жуулчлал, гар урлал, бүтээгдэхүүнийг Японд сурталчилсан.
MONGOLIA WALKER STREET FASHION 01” ба “02” арга хэмжээнүүд
Монголын уламжлалт болон орчин үеийн соёлыг хослуулсан фэшн эвент.
JATA TOURISM EXPO-д дахин оролцсон
Монголын Аялал жуулчлалын холбоотой хамтран оролцсон.
2020 он
Намрын баяр (Чиба мужид анх оролцсон)
Монголын соёлыг орон нутгийн иргэдэд хүргэх ажлыг эхлүүлсэн.
“Монгол хэл сурах аяны хүрээнд” тусгай дугаар гаргасан.
2021–2023 он
Монгол–Японы аялал жуулчлалын холбоо (Mongolia–Japan Tourism Association)
Соёл, аялал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн.
JICA Монгол
Соёл, боловсрол, олон улсын харилцааны чиглэлээр хамтран ажилласан.
Cashmere
Монголын үндэсний брэндийг Японд сурталчилсан хамтын төсөл хэрэгжүүлсэн.
2024 он
Ах дүү, найрамдалт хотуудын түншлэл дэмжих үйл ажиллагаа
Ниигата мужийн Яхико тосгон × Төв аймгийн Эрдэнэ сум
Нагано мужийн Саку хот × Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг
Шизүока муж × Дундговь аймаг
Яицү хот × Чингэлтэй дүүрэг
Изү но Күни хот × Сонгинохайрхан дүүрэг
Изумисано хот × Төв аймаг
Тойока хот × Баянхонгор аймгийн Богд сум
Тоттори муж × Төв аймаг
Монгол–Японы аялал жуулчлалын холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтын ажиллагааг бэхжүүлсэн.
“Осака–Кансай ЭКСПО 2025”-ийн бэлтгэл ажлын хүрээнд хамтын ажиллагаа эхэлсэн.
2025 он
“EXPO 2025 Osaka Kansai” холбоотой хөтөлбөрүүдэд оролцож,
Монголын танилцуулга, сурталчилгааны ажлыг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлсэн.
Элчин сайдын яам, Худалдаа аж үйлдвэрийн танхим
Албан ёсны зөвлөмж, дэмжлэгийн баримт бичиг илгээсэн.
Токио мужийн Хигашимураяма хотын Олон улсын найрамдлын холбоо,
Хино хотын Олон улсын солилцооны холбоо,
Токио Холбоо Сан, “Баярлалаа Япон” ТББ зэрэг байгууллагуудтай хамтран ажилласан.
2025 оны 11-р сарын 26-нд Элчин сайдын яамнаас зохион байгуулах “Монголын өдөр” хүлээн авалтад Mongolia Walker magazine 800–1000 зочинд түгээхээр төлөвлөсөн.
2026 он (төлөвлөгөөт)
Монгол–Японы эдийн засаг, соёлын форумууд (Токио, Осака хотууд болон 47 муж)
“Mongolia Walker” Аялал Жуулчлалыг сурталчилах өдөрлөгүүд зохион байгуулагдана.
“Mongolia Day Tokyo”, “Friendship Festival” зэрэг соёлын арга хэмжээнүүд
Монголын аялал жуулчлал, бүтээгдэхүүн, соёлыг олон улсад сурталчлах.
ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН АНГИЛАЛ
Төрийн болон олон нийтийн байгууллагууд
Монгол Улсын Элчин сайдын яам (Токио)
Япон дахь Монгол Улсын нэр төрийн консулууд (Саппоро, Сендай, Нагоя, Осака, Тояма, Хирошима, Фүкүока, Токүшима)
Монгол Улсын Аялал жуулчлалын яам
Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим
Монгол дахь Японы Элчин сайдын яам
JICA Монгол, JICA Kyushu төв
Аялал жуулчлал, эдийн засгийн байгууллагууд
Монголын Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо
Монгол–Японы Аялал жуулчлалын холбоо
MIAT Монголын Агаарын тээвэр
Аэро Монголиа компани
Export Mongolia
Орон нутгийн захиргаа ба найрамдлын байгууллагууд
Хигашимураяма хотын Олон улсын найрамдлын холбоо
Хино хотын Олон улсын солилцооны холбоо
Токио Холбоо Сан
Японы найрамдалт 8 аймаг, хотын түншлэлүүд
Боловсрол, судалгааны байгууллагууд
Нагоягийн их сургууль
Нагоя Эдийн засгийн их сургууль
Хирошимагийн их сургууль
Окаямагийн их сургууль
Монгол хэлний сургалтын төвүүд
Цаашид үйл ажиллагаагаа тэлж Монголийг сурталчилсан сэтгүүлээ 2000 гаруй газар байрлуулж Монголын тухай ард иргэд залуучуудад соёлын өдөрлөг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Танд MONGOLIA WALKER сэтгүүлийн хэвлэлийн хуваарь болон сурталчилгаа мэдээлэл авах үнийн саналыг хүргүүлж байна.


Бүх үнэд НӨАТ багтсан.
Материал авч дуусах өдрөөс 10-30 хоногийн өмнө матералаа өгч шилжүүлгээ хийснээр үнийн дүнгээс нийт 50%-10% хөнгөлүүлэх боломжтой.
■ КОВИД-ын өмнө
2018.09 — “MONGOLIA WALKER FREE VOL.01”
2018.12 — “MONGOLIA WALKER FREE VOL.02”
2019.08 — “MONGOLIA WALKER PREMIUM VOL.01”
2020.02 — “MONGOLIA WALKER PREMIUM VOL.02”
2020.12 — “MONGOLIA WALKER PREMIUM VOL.03”
■ КОВИД-ын дараа
2025.01 Өвлийн дугаар — “MONGOLIA WALKER PREMIUM VOL.04”
2025.04 Хаврын дугаар — “MONGOLIA WALKER PREMIUM VOL.05”
2025.07 Зуны дугаар — “MONGOLIA WALKER PREMIUM VOL.06”
2025.10 Намрын дугаар — “MONGOLIA WALKER PREMIUM VOL.07”
■ Хэвлэлийн тоо хэмжээ ба түгээлт
Хэвлэлт: 10,000 ширхэг
Түгээлт: Япон даяар 200 цэгт байршуулдаг
Зар сурталчилгааны үнэ: 60,000 – 800,000 иен
Эртийн хөнгөлөлт: Материал авч дуусах өдрөөс
o 30 хоногийн өмнө төлбөр бүрэн төлсөн бол → 50% хөнгөлөлт
o 20 хоногийн өмнө → 25% хөнгөлөлт
o 10 хоногийн өмнө → 10% хөнгөлөлт
■ Зар байрлуулах давуу тал
✓ Монгол–Японы төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон олон улсын харилцааны сүлжээнд шууд хүрэх боломж
✓ Японы дахь Монголын ЭСЯ-ны арга хэмжээ, олон улсын EXPO зэрэг томоохон эвентүүдээр дамжин өндөр хүрэлт, нэр хүндтэй сурталчилгаа болох
✓ Монгол–Японы хоорондын бизнес, аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх хамгийн тохиромжтой PR боломж
✓ Зар байршуулсан байгууллагад түгээлтийн 200 байгууллагын жагсаалтыг өгнө
(ЭСЯ, их сургуулиуд, олон улсын солилцооны холбоод гэх мэт)
Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахийг хүсвэл
walkermongolia@gmail.com майл хаягаар холбогдоорой.
Мөн (+976) 94886649, (+81) 90-8825-0114 утсаар шууд
ярилцах боломжтой.



















































コメント