top of page

Бидний үйл ажиллагааны тухай

  • 2 日前
  • 読了時間: 2分

Манай Mongolia Walker төслийн үйл ажиллагаа 2018 оноос эхэлсэн бөгөөд Монгол Улсаа Япон Улсад танилцуулах зорилготой сэтгүүл, мэдээллийн платформыг хөгжүүлэн ажиллаж байна. Бид Монголын аялал жуулчлал, соёл, бизнес, боловсрол, нийгмийн мэдээллийг Японы уншигчдад хүргэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг дэмжихийг зорьдог.


Манай Mongolia Walker сэтгүүл жилд 4 удаа хэвлэгддэг бөгөөд дугаар бүр 10,000 ширхэг хэвлэгдэж Япон улсын 47 мужийн 200 гаруй газар байршуулан тараагдаж байна. Үүнд Монголтой холбоотой ресторан, байгууллагууд, аялал жуулчлалын төвүүд, соёлын байгууллагууд, мөн Монголын талаар зохион байгуулагддаг арга хэмжээ, үзэсгэлэн, фестиваль зэрэг газрууд ордог.


Манай сэтгүүлийн 80 хувь нь Монголтой холбоотой арга хэмжээ, ивентүүд дээр үнэ төлбөргүй тараагддаг бол үлдсэн 20 хувь нь Япон дахь Монгол сонирхогч уншигчид болон Монголын тухай мэдээлэл авахыг хүссэн хүмүүс манай вэбсайтаар дамжуулан захиалан худалдан авдаг.


Мөн бид сэтгүүлээс гадна “Mongolia Walker” гар утасны аппликейшн болон цахим мэдээллийн сувгуудаар дамжуулан Монгол Улсын тухай мэдээ, аялал жуулчлал, соёл, бизнесийн мэдээллийг Япон уншигчдад тогтмол хүргэж байна. Ингэснээр Монголын талаарх бодит, сонирхолтой мэдээллийг Япон улсад өргөн хүрээнд түгээх боломж бүрдэж байна.


Бидний зорилго

Манай гол зорилго нь Монгол Улсын талаархи зөв, сонирхолтой мэдээллийг Япон улсын иргэдэд хүргэх, улмаар аялал жуулчлал, бизнес, соёлын харилцааг нэмэгдүүлэх гүүр болох юм.


“Mongolia Walker” нь Монгол Улсыг Япон улсад танилцуулах мэдээллийн нэгэн платформ болж, хоёр улсын хоорондын ойлголцол, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.


Хамтын ажиллагааны боломж

Манай сэтгүүл болон мэдээллийн платформоор дамжуулан:

  • Танай байгууллагын үйл ажиллагааг Япон улсад танилцуулах

  • Аялал жуулчлал, бүтээгдэхүүн үйлчилгээний сурталчилгаа хийх

  • Япон уншигчдад зориулсан танилцуулга нийтлэл гаргах

  • Соёл, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих мэдээлэл хүргэх

зэрэг олон боломжууд нээлттэй байна.


Хэрэв та бүхэн манай төсөлтэй хамтран ажиллах сонирхолтой бол бид дэлгэрэнгүй мэдээлэл болон үнийн саналыг илгээхэд таатай байх болно.


Хүндэтгэсэн

Mongolia Walker баг

コメント


​モンゴルニュース

1/7
bottom of page